Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулалтын бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хүрээнд системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байршуулах болон холболтын схемийг боловсруулж байна.
Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг”, “Цагаан уран хийц” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй. Төсөлд шаардлагатай бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж байгаа бөгөөд нийт 98 кабины эхний ээлж болох 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан.
Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 6.45-42 метрийн өндөртэй, 19 тулгуур баганатай байх юм. Үүний 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон 19 тулгуур баганын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг бүрэн дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь, 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Ингэснээр дүүжин замын тээвэр төслийн нийт ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
Сэтгэгдэл бичигдээгүй байна