УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монгол Улсад гадаадын банк оруулж ирэх замаар зээлийн хүү бууруулах бодлогын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр уг саналыг оны өмнө Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох үеэр илэрхийлж байжээ.
Түүний хэлснээр, Монгол Улсад зээлийн хүү өндөр байгаа шалтгааныг гадаадын банк байхгүйтэй холбож тайлбарлах нь үндэслэлгүй бөгөөд уг асуудлын гол эх үүсвэр нь Засгийн газрын хэт үрэлгэн, харалган төсөв, түүнээс үүдсэн өндөр инфляци, инфляцийг тогтоон барихын тулд Монголбанкнаас хэрэгжүүлж буй өндөр бодлогын хүүтэй шууд холбоотой гэж үзэж байна.
Ч.Лодойсамбуу гадаадын банкуудыг зах зээлд оруулснаар дараах эрсдэл үүсэхийг онцоллоо. Үүнд:
• Дотоодын банкууд гадаадын томоохон банкнуудтай өрсөлдөж чадахгүй болж, зах зээлээс шахагдах эрсдэлтэй.
• Гадаадын банкууд бага хүүтэй зээл олгох замаар Монгол Улсын гол салбаруудыг хяналтдаа авах, барьцаа хөрөнгүүд гадагш урсах нөхцөл бүрдэнэ.
• Гадаадын банкны ашиг Монголын эдийн засагт үлдэхгүй, гадагшаа шилжинэ.
• Монголбанк гадаадын банкуудын үйл ажиллагааг бүрэн хянах боломж хязгаарлагдмал.
Тэрбээр зээлийн хүүг бууруулах асуудал нь дан ганц Монголбанкны бодлогоор шийдэгдэх боломжгүй бөгөөд Засгийн газар төсвийн сахилга баттай байж, төлөвлөлтөө бодитой хийх, үр ашиггүй болон улс төрийн шинжтэй зардлуудаа танах замаар шийдвэрлэх ёстой гэдгийг онцолсон байна.
Мөн “гадаадын банк оруулж ирэх нь зээлийн хүү бууруулах эерэг нөлөөнөөсөө илүүтэй эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл дагуулна” хэмээн дүгнэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод
103.212.118.157
Тэртэй тэргүй ард түмэнээ шулдаг банкууд ч тэр гадаад банк оруулж ирсэнч тэр бүгд ашиг сонирхол шуналын сэдэлтэй л гэж ойлгож бна. Яахав эхэндээ бид нарт л сайхан мэдрэмж л төрөх бхдаа. Цаашдаа ёстой тэнгэр газар нь мэдсүгэй
Хариулах