УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярт улс төрийн хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг хүргүүлсэн байна. Тэрбээр цахим хуудастаа "Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Улсын Их Хурлын баталсан төсвийн бодлогыг илт зөрчиж, 2026 оны төсвийн хэрэгжилтийг санаатайгаар доголдуулж, олон мянган багш, ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааг дордуулсан бодлогын хариуцлагыг хэн хүлээх вэ?
Цаг хугацаа алдаж,
Эрх зүйн актын эрэмбийг алдагдуулж,
Хуульд нийцээгүй тушаал, шийдвэр гаргаснаар боловсролын салбарыг системийн хямралд орууллаа.
Боловсрол бол улс орны ирээдүй. Ирээдүйг ингэж хохироож болохгүй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Багш, ажилтнуудын эрх ашгийг зөрчсөн бол огцрох ёстой.
Иймд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж байна" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
62.167.166.119
Энэ муу новшийг халах нь зөв доржханд новшин халагдаа дуусаж бгаан тэр хүн нам
Хариулах