ЛЕДИ ГАГА МЯРААЛСАН БИЕЭ ҮЗҮҮЛЖЭЭ


Од дотуур хувцастай зурагнуудаа өөрийн блогт оруулжээ.

 

Леди Гага бол айна ичнэ гэдгийг мэддэггүй бүсгүй. Энэ тухайд гэвэл түүний шүүмжлэлд хэрхэн хандаж байгаа байдлаас нь олж мэдэж болно. Сайтуудад  таргалж мярайлсан Гагаг үзүүлэхэд тэрээр чив чимээгүй болж, яаралтай турах арга хэмжээ авахын оронд тийм ч гоолиг биш бие хаа нь тодоос тод харагдах гэрэл зургуудыг дэлгэн тавьж байна. Зурагнууд нь үнэхээр лайтай:

 

тийм ээ, тэр жин нэмж, чулуужсан өөхтэй болоод амжиж, гэхдээ яадаг юм, Гага иймээрээ ч өөрөө өөртөө таалагдаж байна!

 

Гага элдэв шүүмжлэгчдээс өөрийгөө хамгаалах хамгийн үр дүнтэй аргыг олсон бололтой. Тэр одоо дотуур хувцастайгаа, өөрийн бие хаа ямар байгааг харуулсан зургуудыг  дэлгэн үзүүлж байна. Үргэлж олныг шуугиулж байдаг этгээд явдалтай дуучин бүсгүй өөрийн блогт дөрвөн зураг тавьжээ. Гэрэл зургууд дээр Леди Гага жирийн нэг унтлаганы маягийн дотоож, хөхөвч зэрэг дотуур хувцастай гарчээ. Ингэхдээ түргэн турах аргуудад хэрхэн ханддаг талаараа зургийн тайлбаруудад тэрээр өгүүлжээ. Дуучин хэт туралтын эсрэг гэдгээ мэдэгдлээ гэж Daily Mail бичсэн байна. 

-Турахын тулд яахаас ч буцахгүй хүүхнүүдийн араас би л лав орохгүй. Би бол би. Би ямар ч хэмжээ дамжаатай байсан өөрөөрөө бахархах болно гэжээ. Сануулахад 26 настай дуучин бүсгүй багадаа хоол боловсруулах эрхтэн нь доголдож байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гага өөрийгөө тарган гэж бодсоны улмаас байнга огиудас нь хүрдэг сэтгэцийн өвчин туссан байжээ.. Гага эмэгтэйчүүдийн нэгэн бага хурал дээр үг хэлэхдээ балетчин шиг биетэй болохыг маш их хүсдэг байснаас булими гэдэг өвчин тусаж байсан гэдгээ хүлээжээ. Сургуулийн ахлах ангид байхдаа өөрийгөө хэтэрхий бондгор гэж бодоод албаар огиулж хамаг цагаа бардаг байсан тухайгаа дуучин дурсжээ. 

 

-Би тийм нэг жижигхэн туранхай балетчин байхыг хүсдэг байсан ч их бандагар итали охин байсан юм. Аав маань оройн хоолон дээр махан нухаштай гоймон заавал байлгахыг шаарддаг хүн байлаа. Би тэгээд гэртээ ирээд “Аав аа, та яагаад биднийг үүнийг идэхийг шаардана вэ?, би уг нь туранхай л баймаар байна” гэдэг байсан. Харин тэр надад “Наад спагеттигаа дуугай ид” л гэдэг байв. Гага хоолойныхоо холбоосыг гэмтээтэхгүйн тулд байнгын огиудас хүрдэг өвчнөө ялж дийлэх хэрэгтэй болсон юм. 

 

-Би бүх охид бүсгүйчүүдэд хандаж турах, хоолны дэг барих энэ дайн тулаануудаа зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ дайн эцсийн эцэст өөрсдийн чинь эрүүл мэндэд хүндээр тусах болно гэж хэлэхийг хүсэж байна гэж тэрээр мэдэгджээ.        

 

ТВ7хоног сэтгүүлээс