Цаг уурын байгууллагын гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвлөөр агаарын дундаж температур III сард нутгийн баруун өмнөд хэсгээр, IV сард нутгийн зүүн хагаст, V сард нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас III сард ихэнх нутгаар оолон жилийн дунджаас бага, IV сард баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хаврын саруудад салхины хурд үе үе нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байх магадлал өндөр ба температурын хоног хоорондын өөрчлөлт мөн их байх тул малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх зэрэг цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлүүдийг хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс авахыг зөвлөж байна.
Гуравдугаар сард: Агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Завханы баруун, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Төв аймгийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймаг болон Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олоон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна.
Дөрөвдүгээр сард: Агаарын дундаж температур нутгийн баруун хагаст дунджийн орчим, тодруулбал Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгорын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд болон Өмнөговийн ихэнх хэсгээр олон жилиийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Завхан, Хэнтийн баруун, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зүүн, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Тавдугаар сард: Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгааа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт их байна
Нарны хорооллоос “Монгол Эм Импекс” тал руу явган хүний гүүрэн гарцыг үргэлжлүүлэн барина
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Сэтгэгдэл бичигдээгүй байна