Иргэн Д.Саянсамбууг онц хэрцгийгээр зодож, танхайрсан гэх УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт болно.
Тус шүүх хурал энэ сарын 14-ны өдөр болох байсан ч шүүгдэгч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний хүсэлтийн дагуу гэм буруугийн шүүх хурлыг нэгдүгээр сарын 29-ний 14:00 хүртэл хойшлуулсан байдаг.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Санжаачойпил, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарыг яллагдагчаар татсан. Тодруулбал, хохирогчоор тогтоогдоод байсан Д.Саяннямбуу ч мөн уг хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.
Хэргийг сануулахад, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд буруутгагдаад буй. Прокуророос Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн нарыг эрүүгийн хуулийн 11.4,1, 11.6.1, 20.16.1 гэх заалтуудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 134 гомдол мэдээллийг шалгав
Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ жил эхлүүлнэ
Гачуурт-Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
Г.Отгонсүрэн: Бүсгүйчүүд хөрөг зурагнаасаа өөрийнхөө залуу насыг эргэн хардаг
Төрөлт 5.7 хувиар буурчээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 33 нэмэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна