УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, саатууллаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.
Түүнийг УИХ-ын гишүүн байхад нь нэг бус иргэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Үүний дагуу 2019 оноос Д.Тогтохсүрэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч тэгсхийгээд мартагдсан. Тухайлбал, түүнийг Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая төгрөгийн хахууль авсан гэх гомдлыг аргагүй байдалд орж мөнгө өгсөн иргэн нь гаргаж байсан удаатай. Түүнээс хойш 2023 онд сонгогчдод бэлэн мөнгө тарааж байсан дүрс бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, мөн л иргэд Д.Тогтохсүрэнг шалгуулахаар АТГ-т хандаж байсан юм.
Тэгвэл энэ удаа түүнийг чухам ямар хэрэгт өөр үндэслэлүүдээр шалгаж, хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Бидэнд олдсон мэдээллээр ТӨҮГ-ын захирлаар томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй сурагтай.
Баттай эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “Хуучнаар “Монголросцветмет” буюу өнгөрсөн оны хоёрдугаар сараас “Эрдэнэс критикал минералс” болж нэр нь өөрчлөгдсөн ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг шалгаж байгаа нь үнэн” гэхээс илүүг хэлсэнгүй.
Эх сурвалж: Livetvmn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна