НИТХ-ын Зөвлөл Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд ажиллалаа. Хурлын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн З.Төмөртөмөө хэд хэдэн асуудалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “103 дугаарт дуудлага өгөхөд үйлдэл ихтэй, 1-3 цаг хүлээлгэдэг, түргэний машинууд нь хүрэлцээгүй. Энэ олон асуудлаа үе үеийн удирдлагууд нь яагаад өмнө нь танилцуулж, шийдвэрлэхгүйгээр өнөөдрийг хүргэсэн юм бэ. Иргэд түргэн тусламж дуудаад хэдэн цаг хүлээж байхад танай харьяа түргэн тусламжийн газрын дарга нь хувьдаа түргэний машин ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ. Энэ мэт асуудлаа яаж шийдэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга танд ямар ажил хэрэгч санал байна вэ” гэв. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар “Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүчин чадлыг ирэх сарын 1-ний дотор нэг багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр дуудлага хүлээн авах чадамжийг 10-15 хувиар нэмнэ. Мөн түргэний машины хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийн хүртээмжээс шалтгаалж дуудлага удаашрах тохиолдол гардаг. Мөн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 103 дугаарт дуудлага авах оператор нь мэргэжлийн эмч бус цагдаа, хүчний байгууллагаас байгаа нь дуудлагыг зөв эрэмбэлэхэд учир дутагдалтай байна. Хөнгөн дуудлагыг нэн яаралтай эрэмбэлж бүртгээд, Нийслэлийн түргэн тусламжийн төв рүү шилжүүлэх процесс удааширдаг учраас зорилтот, тусламж яаралтай хэрэгтэй иргэнд шуурхай хүрэхгүй, цаг алдах тохиолдол их байна” гэдгээ учирлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна