СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна

Moderator
1 цаг 49 минутын өмнө

Сүүлийн үед Вьетнам Улсад зорчих Монгол Улсын иргэдийн урсгал эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хугацаа хэтрүүлэх, гэмт хэрэгт холбогдох, анхаарал болгоомжгүйгээс шалтгаалан эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарч байгаатай холбогдуулан дараах анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Тодруулбал, Олон нийтийн газар, жуулчдын төвлөрсөн бүсэд халаасны хулгай, дээрэм, залилангийн гэмт хэрэг цөөнгүй гарч байна. Иймд гар утас, түрийвч, үнэт эд зүйлсээ ил задгай авч явахгүй, аюулгүй байдлаа сайтар хангаж явахыг зөвлөж байна. Мөн манай зарим иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах явдал гарсаар байна. Вьетнам улс нь хууль тогтоомж хатуу, ялангуяа бүлэглэн хулгай хийх тохиолдолд 8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэдэг, чанга хатуу хууль тогтоомжтой аж.

  • Танихгүй хүний санал болгосон унаа, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, албан ёсны үйлчилгээг ашиглана уу.
  • Вьетнам Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх нь зайлшгүй бөгөөд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм, хууль бус бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах, хэрэглэх нь онцгой хүнд ял шийтгэлтэй болохыг анхаарна уу.
  • Бусдын эд хөрөнгийг гэмтээх, зодоон маргаанд оролцох, олон нийтийн дэг журам зөрчих нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
  • Албан ёсны зөвшөөрөлгүйгээр ажил эрхлэх, визний хугацаа хэтрүүлэх нь торгууль ногдуулах, албадан гаргах арга хэмжээ авахуулах эрсдэлтэй.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна