Бие нь аймаар толбо болсон од дээдсийнхний нэг арга хэмжээнд хүрэлцэн иржээ.
Саяхан тайзнаа эргэж ирсэн Бритни Спирс эрүүл биш арьсаараа Саймон Коуэллийн шоунд хүрэлцэн ирсэн хүмүүсийн гайхширлыг төрүүлжээ. Арьсны нэг ноцтой өвчний илрэл болох сэжиг бүхий толбо дуучны өрөөсөн хөлний шагайн дээр гарсныг ажиглацгаажээ.
Ёстой ганган даашинз, өндөр өсгийтэй гутал өмссөн дуучин улаан хивсэн дээр гарч ирж, харин түүний хөлөн дээр нэг сэжиг бүхий толбо харагдаж байсан байна.
- Бритни арьсны асуудалтай болоод удаж байгаа юм. Тэр энэ толбоо байнга мааждаг. Тусгай тос түрхдэг ч, энэ нь түлчих гээд байдаг хэмээн тэр ярьдаг. Тиймээс энэ тосоо хэрэглэхээ больсон гэж учрыг мэдэх хүн английн “National Enguirer” гэдэг шар хэвлэлийн сурвалжлагчид хэлжээ.
Бритни бол ийм өвчинтэй цорын ганц од биш. Жишээ нь,
Ким Кардашьян ч ийм өвчинтэй. Түүний бие тэр чигээрээ толботой бөгөөд тэгээд тональны крем түрхэхээс аргагүйд хүрдэг байна. Энэ өвчин насан туршид надаас гэж Ким хэвлэлийнхэнд нэг удаа хэлсэн бөгөөд гэхдээ тэр зөв эмчилгээ хийлгэдэг учир өвчнөө сэдрээдэггүй бариад байдаг байна.
- Долоон сая америк хүн ийм өвчинд шаналдаг ч, эмчид ханддаггүй, учир нь энэ ноцтой зүйл огт биш хэмээн тэд үздэг юм. Гэвч энэ бол эмч нарын байнгын хяналтад байхыг шаарддаг хүнд өвчин гэж Кардашьян хэлжээ.
ТВ7хоног сэтгүүлээс
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ