Хоёр настай дагавар хүүгээ машин бохирдууллаа хэмээн хөнөөж, цогцсыг нь нуусан хэргийг шүүхэд шилжүүллээ

Moderator
1 цаг 39 минутын өмнө

Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэрэгт дурдсанаар, Э.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хоёр настай дагавар хүү биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж, ямар нэгэн шалтгаангүйгээр байнга зодож, тээврийн хэрэгслийг нь бохирдуулсан гэх шалтгаанаар олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон байна.

Уг хэрэгт түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 (Хүнийг алах), мөн 11.6 дугаар зүйлийн 1, 2 (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Харин талийгаач хүүгийн ээж Д.Л-д хүүхдийн амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлээгүй, эрх бүхий байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ аваагүй буюу асран хамгаалагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн, Эрүүгийн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 (Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх)-д зааснаар яллагдагчаар татсан байна.

Ингэснээр уг хэрэгт талийгаач хүүгийн ээжийг мөн яллагдагчаар татаж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна