Хайди Клум бие хамгаалагч нууц амрагтайгаа хамт цээжин биеэ наранд шарж байна


Бие хамгаалагч нь нүцгэн одын биенд нарнаас хамгаалах тос  түрхэж байжээХуучин нөхөр нь дайрч доромжилж байгаа хэдий ч, Хайди Клум өөрийн бие хамгаалагчтайгаа явалдсаар байна.  Наанадаж саяхан папарацци нарын харсан нэг явдал нь тэдний харилцаа албаны харилцаа биш гэдгийг нотлосон бололтой. 

 

Загвар өмсөгч болон түүний бие хамгаалагч хоёр усан сангийн хажууд нарлаж байхад нь гэрэл зурагчид тэдний зургийг татжээ. Ингэхдээ Хайди цээжээ ил гаргаж, харин хамгаалагч нь түүний нуруунд нарны тосыг их л  хичээнгүйлэн түрхэж байсан байна.  Мартин (Клумийн бие хамгаалагчийг ингэж дууддаг ажээ)  одын сайхан биеийг илэн, ажил олгогчийнхоо чихэнд ямар нэг юм шивнэж байж. Мартин загвар өмсөгчийн нурууг тослосныхоо дараа, цээжин бие рүү шилжжээ. Энэ байдлыг харсан папарацци нар хэлэхдээ,  дөрвөн хүүхдийн ээж гэхэд Клум маш сайхан харагдаж, түүний хөх нь яг л хуучин янзаараа гоё хэвээр  байгааг дурджээ. 

 

Хайди бие хамгаалагчтайгаа учиртай болсон гэдгээ  америкийн телевизээр явсан нэг ток-шоуны үеэр түрүүнд нь хүлээн зөвшөөрсөн юм.  Одын хуучин нөхөр Силийн хэлсэн хатуухан үг эфирээр ингэж ярих шалтгаан болсон байна. Бие хамгаалагчийнхаа тэвэрт байгаа хуучин эхнэрийнхээ зургуудийг шар хэвлэлээс олж харсан хар арьст жүжигчин хатуухан үг  чулууджээ: 

- Хайди илүү аятайхан зүйл харуулж, биднийг бүр мөсөн салахыг хүлээзнэн,  зарцтайгаа сүүлрэхгүй байсан бол дээр гэж би бодож байна. Тэр яасан гэж санана хэмээн Сил хэлжээ. 

- Тэр юу гэж хэлэхээ сайн мэддэг хүн. Би үүнд нь дасчихсан юм. Түүний хэлж байгаа нь худал. Би түүнтэй сууж байхдаа бусад эрийг хэзээ ч шохоорхон харж байгаагүй, түүний юу бодож байдгийг санахад надад хэцүү байна гэж Хайди  шоуны үеэр хуучин нөхрийнхөө тухай хэлжээ. 

 

Бие хамгаалагчийнх нь халамжтай харьцаа өөрийг нь ийнхүү татсаныг загвар өмсөгч нэвтрүүлгийн үеэр хүлээн зөвшөөрсөн байна. 

- Тэр манай гэр бүлийнхэнтэй сүүлийн дөрвөн жил хамт байгаа юм.  Тэр бид бүхэнд, ялангуяа манай дөрвөн хүүхдэд их санаа тавьж, тэдэнд тусладаг. Би хүүхдүүдийнхээ амь насыг түүнд даатгадаг.  Тэр сайхан сэтгэлтэй хүн,  бид бие биеэ бүх талаас нь сайн мэддэг гэж Хайди хэлжээ.