Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ жилд буюу 2026 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааныг нээж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн дийлэнх хувийг залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг буюу зодоон цохион болон мансууруулах бодис, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргүүд эзэлж байна. Тиймээс 2026 онд энэ төрлийн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, бодит тоон хувиар бууруулах зорилт тавин ажиллана” хэмээн онцоллоо.
Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нийслэлийн есөн дүүргийн салбар зөвлөл болон Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн прокурорын газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг гишүүн байгууллагууд 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж, хэлэлцэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
122.201.31.107
Дан ганц эрчүүл биш гэр бүлийн хүчирхийлийг эмэгтэйчүүд үйлдэж тэгээд хуулийн байгууллагад шалгүүлахаар өгөхөд энэ урьд гэр бүлийн маргаанаар цагдаад шалгагдаж байсан байна гээд хэргийн хаадаг шүү дээ гэр бүлийн гадуур харилцаа үүсгэж явсан хүүхний талд зөв болж гардаг балай хууль
Хариулах