Зүүн бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлээ боомт, тээвэр ложистик, эрчимжсэн мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн тулгуур гурван салбарт багтаан тодорхойлжээ. Нийт 84.5 мянган хүн амтай Дорнод аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг салбараар нь ангилбал хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, үйлчилгээний салбар зонхилдог байна. Аймгийн хэмжээнд 14 сумаас 8 нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон бөгөөд хатуу хучилттай автозам, дулаан, ус хангамж, дулаан дамжуулах төвийн барилга, инженерийн шугам сүлжээний ажлууд гэхчилэн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна. Ташрамд, иргэдийн хэлж заншсанаар “Тамын 50 км”, “Гунигийн 30 км” авто замын засварын ажлуудыг энэ оны төсөвт багтааж, гүйцэтгэхээр болжээ.
Тухайлбал:
Дорнод аймаг 3 жилийн хугацаанд хүүхдийн хөгжил, хамгааллын ажилд 3,3 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ жил аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 1,8 тэрбум төгрөг зарцуулахаар батлаад байгаа аж. Улсын Их Хурлын дарга Н.Учрал хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг нэн тэргүүнд эрэмбэлэх ёстойг хэллээ. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх бүтээн байгуулалтууд орон нутагт бодит өгөөжөө өгөхөөс гадна ажлын байр нэмэгдүүлэх давуу талтайг онцлоод иргэн, аж ахуйн нэгж аливаа хэлбэрээр бизнес эрхлэж, эдийн засагт хувь нэмрээ оруулахыг бүх талаас нь дэмжих ёстойг тодотголоо. Тэрбээр худалдаа, үйлчилгээ эрхлэх бүртгэл, зөвшөөрлийг чөлөөлж өгөх нь нутгийн захиргааны бүрэн эрх учраас бүх шатны удирдлагууд аль болох иргэдийн бизнес эрхлэх санаачлагыг дэмжих шаардлагатайг чухалчиллаа.
Хүүхэд хамгааллын жишиг төслийг амжилттай хэрэгжүүлснээс гадна сумдын хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгааг сайшаагаад, зүүн бүсээс сонгогдсон гишүүд хүүхдийн төлөө манлайлан ажиллаж байгаад талархал дэвшүүлэв.
Дорнод аймгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд бодлогын дэмжлэг шаардлагатай байгааг анхаарч, эрчим хүчний хараат байдлыг бууруулах хүрээнд Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсан талаар мэдээлэл өглөө. Урьдчилсан тооцоололд тулгуурлан, газарзүйн байршлын давуу тал, нарны эх үүсвэрээ ашиглан ногоон эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдлүүд боловсруулжээ.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хамт Дорнод аймгийн хэмжээнд ажиллаж байгаа 5195 төрийн албан хаагчийн төлөөлөлтэй уулзаж, салбарын шинэчлэл, тоон мэдээллүүд болон тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд тулгарч буй асуудлуудын талаар нээлттэй ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна