10 гаруй жилийн өмнө буюу 2011 онд СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Тэгвэл хэргийн процессын талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодрууллаа.
Прокурорын байгууллагаас өгч буй мэдээллээр, иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх” гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөгчөөс 2 удаа хэргийг хаах саналтай тус прокурорын газарт ирүүлснийг прокурор хянаад хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хэргийг хаах үндэслэлгүй гэж 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
202.9.46.203
НАРАНБАЯР САЙД АА ...МЭДСЭЭР БАЙЖ ГЭМТ ХЭРГИЙГ САНААТАЙГААР НУУН ДАРАГДУУЛЖ, ӨӨГШҮҮЛЖ ОЛГОХ ЁСГҮЙ БАЙСАН СУИС- Н 7 хүчирхийлэгчДЭД ОЛГОСОН ДИПЛОМЫГ ХҮЧИНГүЙ БОЛГОЖ, ДИПЛОМ ОЛГОСОН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ӨГӨХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ. ... уг нь энэ 7 - г СУИС- с хөөх ёстой байж ...гэвч ТЭДНИЙГ ШАГНАЖ төгсгөжээ....
Хариулах