БҮЛЭГ ХҮЧИНГИЙН ХЭРГИЙН ХОХИРОГЧ ГЭХ Ш: Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг шуурхай шалгаасай гэж хүссэн тул би зориг гаргаж ил гарсан

Moderator
2026/01/22

10 гаруй жилийн өмнө буюу СУИС-ийн 2-р дамжаанд суралцаж байх үедээ ангийнхаа 7 эрэгтэйд хүчирхийлүүлсэн гэх 34 настай эмэгтэй өчигдөр олон нийтэд хандсан. Тодруулбал, түүний хувьд бүлэг хүчингийн хэрэгт 2011 онд өртсөн ба эл хэргийг шалгуулахаар 2020 онд хуулийн байгууллагад хандсан боловч өнгөрсөн хугацаанд хэрэг дөрвөн удаа хаагдсан гэх мэдээллийг өгсөн юм. Харин цагдаагийн байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, шалгаж байгаа юм.

Тэгвэл хохирогч гэх бүсгүй өнөөдөр өөрийн цахим хуудаснаа "Хэргийг гацаасан байдалд өөрчлөлт оруулж хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө хэргийг тэнцвэртэй, шуурхай шалгаасай гэж хүссэн тул би өөрөө ил гарсан. Энэ нь надаас их золиос зориг шаардсан. Би ганцаараа, тэд олуулаа. Энэ олон жил ганцаараа, ганц эмэгтэй далдуур тэмцээд үнэхээр хүчин мөхөстөөд үхтлээ шантарсан байсан үедээ ийм их зориг гаргаж Товч.мн сайтынхантай зөвшилцөж байгаад нийгэмд хандаж дуу хоолойгоо хүргэсэн.

Олон нийтийн хандлагаас урам зориг аваад итгэл найдвар маань их нэмэгдлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Би нүүрээ ил гаргасан шиг, тэр хүмүүс нийгмийн өмнө болон хуулийн өмнө шийтгэл хүлээж илчлэгдээсэй гэж л хүссэн учраас. Миний ар тал болж байгаа шударга хүмүүс надад дутаж байсан түших тулга боллоо. Хэргийн эцсийг нь үзэх болно" гэжээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.203
    2026/01/25

    НАРАНБАЯР САЙД АА ...МЭДСЭЭР БАЙЖ ГЭМТ ХЭРГИЙГ САНААТАЙГААР НУУН ДАРАГДУУЛЖ, ӨӨГШҮҮЛЖ ОЛГОХ ЁСГҮЙ БАЙСАН СУИС- Н 7 хүчирхийлэгчдэд ОЛГОСОН ДИПЛОМЫГ ХҮЧИНГүЙ БОЛГОЖ, ДИПЛОМ ОЛГОСОН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ӨГӨХ НЬ ШУДРАГА ЁСОНД НИЙЦНЭ. ... уг нь энэ 7 - г СУИС- с хөөх ёстой байж ...гэвч ТЭДНИЙГ ШАГНАЖ төгсгөжээ....

    Хариулах
  • 103.57.92.220
    2026/01/22

    Ene neg balai zawaan yum bvvr niigemd engiin yum shig bolloo ter tusmaa yahuu zunduu bga lda tegte ter tusmaa ene suis iihan ih holbogdoh yum tegehgvi bol dvr uguhgui chi hol yawahgvi gedeg gesen medee umnu yawjil bsan ter odoni tanil bolson emegtei jvjigchid hvrtel wine ii hereg dawhar oyutan dundaa ch deerelhelt kursiin yalgaa ged zundu umnu harjisan ene odo yaadag zawaarsan urlag soyliin togtoltsoo we uulan urlag soyoliin tusmaa ter tusmaa niigemd olnii nvvr boldog bolh ged yawjaga humuus chin ulam l yos surtahuun taldaa ulam l chang baimaar yum ene chin neg niigmin neg tom surtal uhaaruulah olontoi haritsdag neg tom salbar bish yumu

    Хариулах