Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевер нар Давост уулзлаа.
2026 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй бөгөөд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг талууд тэмдэглэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урилаа.
Ерөнхий сайд Барт Де Вевер урилгыг талархан хүлээн авч, дээрх хоёр уулзалтад оролцох төлөөлөгчдийг сайтар тунгаан байж шийдэхээ илэрхийлэв.
Мөн Бельги улс Төв Ази болон Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна