Бас дуулж, бүжиглэхийг хүсч байгаа аж.
Брэд Питт Болливудэд ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн Том Круз, Хью Жекман зэрэг Голливудын жүжигчдийн жагсаалтад нэмэгджээ. Үүнээс гадна, жүжигчинд энэтхэгийн дуучин бүсгүй Айшвария Райтай хамт тоглох боломж нэг удаа олдож байсан нь түүнд ийм санаа төрөхөд хүргэсэн байж болох.
- Энэтхэгийн кино өөрийн хөрсөнд маш сайхан хөгжиж байгаа юм. Би Болливудэд ажилламаар л байна, юу гэвэл тэндхийн киноны үйл явдал нь их өрнөлттэй, сонирхолтой байдаг. Энэтхэгийн кино урлаг сайн хөгжсөн, “Оскар”-ын шагнал авч, дэлхийн тайзнаа гарахаар сайхан кинонууд байдгийг би үзсэн юм гэж Питт Энэтхэгийн мэдээний IANS агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
- Энэ нь жүжигчид болон найруулагч нарын ур чадварын түвшин ямар байгааг харуулж байгаа хэрэг. Би ч Болливудын кинонд тоглож, нэг бүжиг бүжиглэхээр шийдэх ч юм бил үү хэн мэдлээ гэж тэр хэлсэн байна.
Питтийн Болливудын кинонд тоглохоор мөрөөдөж байх завсар үүнээс дутуугүй нэг сайхан санал түүнд иржээ. Туркийн телевизийн “Маш гоё зуун” гэдэг алдартай цуврал киног бүтээгчид нэг ангид тоглож өгөхийг Брэдээс хүсээд, түүнд 1 сая долларын шагнал амлаж байна. Хэрвээ Голливудын од зөвшөөрвөл, тэр Туркийн нэг султаны улс төрийн дайсан болж тоглоно. Питт одоогоор ямар ч хариу өгөөгүй байгаа ажээ.
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ