Хоёр жилийн дараа Монгол Улсад цахилгаан эрчим хүч тасрах юм бол би хариуцлага хүлээн улс төрөөс явна хэмээн мэдэгдэж байсан Шадар сайд Т.Доржхандыг зарим улстөрчид болон иргэд одоо улс төрөөс явахыг шаардсан билээ. Тэгвэл Т.Доржханд өөрийн цахим хуудсаар дараах тайлбарыг хүргэжээ. Тэрбээр:
"Улстөрөөс өнөөдөр ч гарч болно![]()
Харин хэн популизмыг сөрж, иргэдэд таалагдахгүй ч алсдаа улс оронд хэрэгтэй ажил хийх вэ?!
Дэлхийн дайнууд 100 жил эрчим хүч дээр үүссэн. Өнөөдөр улам бүр хурцдаж байгааг Венесуалийн жишээнээс харж болно.
БҮТЭЭЛЧ ОЮУН УХААН (artificial intelligence) эрчим хүчний хэрэглээг огцом өсгөж дэлхийн улсууд цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмалын нөөцийг хэн хянах вэ гэж илүү өрсөлдөж байна.
Гэтэл Монгол Улс эрчим хүчний газрын дор болон дээр хангалттай нөөцтэй боловч 40 жил цахилгаан станц бариагүй. Учир нь Төр үнийг өртгөөс нь бага түвшинд хатуу барьсан.
Эрчим хүчний бие даасан байдлыг хангахаар 2025 оны 9 дүгээр сард Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаж үнийг өртөгт дөхүүлсэн.
Үр дүнд нь төслүүд эдийн засгийн үр ашигтай “bankable” болж 8.0 их наядын санхүүжилт Төрд биш хувийн секторт боссон.
Харин популист улстөрчдийн шахалтаар хороо 1 жил ч хүрээгүй татан буугдсан. Одоо тэдгээр хүмүүс нь ам асууж байх шиг байна.
Монгол Улсад төмөр зам тавих гэхээр өргөн царигтай бол гэж шахдаг, цахилгаан станц барих гэхээр Хятадууд Монголыг эзэллээ гэж орилдог та нар шиг Ояа, Мояа, Женкочдоос айж зугтдаг нь би биш
" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
66.181.182.162
Үнэн үг хэлсэн хүмүүсийг популизм гэж гоё нэр өгч ажил хийсэн дүр үзүүлж хулгай хийсэн шуналтай хүн Доржханд шүү . Банк санхүүгаар мэргэжсэн , олон улсын нэр хүндтэй байгуулгад ажилсан , эрдэм номтой юм үзсэн орчин үеийн нийгэм өөрчилж ,чадах хүн гэж Доржхандыг бодож байсан худлаа байсан . Зүгээр л шуналтай хүн хог , чамаар монголын ард түмэн дутахгүй .
Хариулах