Хүннү хот төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй эхний ээлжийн 3000 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг “Комфорт Импэкс” ХХК гүйцэтгэж байна.
Тус компани 2025 оны 10 дугаар сарын 27-нд НХААГ-20250101680 дугаартай гэрээг байгуулж, ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.
Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газраас 2025 оны 12 дугаар сарын 19-нд 4689 дугаартайгаар олгосон. Цэвэрлэх байгууламжийн HP-05/2022 шифрийн зураг төслийг “Наран рашаан” ХХК 2025 онд боловсруулсан бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 28.8 тэрбум төгрөг байна. Барилга угсралтын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлыг танилцуулъя.
• 35/10 кВ-ын “Бага-Хөндий” дэд станцаас тэжээгдэх 35 кВ-ын хоёр хэлхээт, 3.8 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын 31 тулгуурын суурийн газар шорооны ажил • 1500 метр цэвэрлэсэн усны шугамын угсралтын газар шороо болон булах ажил • Гадна бохир усны Ф500 мм-ийн хуванцар хоолой угсрах ажил • 2000 мм голчтой угсармал төмөр бетон уналттай гурван ширхэг худаг угсрах ажил • 1500 мм голчтой угсармал төмөр бетон таван ширхэг худаг угсрах ажил
Төслийн барилгын ажил 2026 оны 1 дүгээр сарын байдлаар 10 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
103.145.235.245
Хүннү гэж хот хаана хэдэн хүн ам суурьшдаг хот хэзээ үүссэн юм бэ гүүгэлдээд гарч ирдэггүй ээ
Хариулах