Жүжигчин орондоо нүцгэн зургаа татуулжээ
Ева Лонгория тасархай сайхан биеийг нь харж таашаал авах боломжийг өөрийн шүтэн бишрэгч нарт олгожээ. Жүжигчин Лос-Анжелес хотын домогт “The Chateau Marmont” зочид буудалд буусан одуудын гэрэл зургийн цомог болох “Шатод унтагсад” гэдэг гэрэл зургийн номонд зориулан нүцгэн зургаа татуулсан байна.
Зургийн номонд Орландо Блум, Жастин Теру, Ашер гээдг бусад олон одын зураг оржээ... Гэвч Лонгориягийн зураг цомгийн гол чимэг болох нь маргаангүй.
Орон дээр хэвтсэн Ева маш сайхан харагдаж байгаа нь “Нойрсож буй гүнж”-ийг санагдуулна. 37 настай жүжигчин хуучин янзаараа байгааг одын гайхалтай сайхан бие галбир харуулж байна. “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноны одын дур булаам өгзөгийг харахад, Ева өөрөөсөө олон дүү эрчүүдийн толгойг яаж эргүүлж чаддагийг амархан мэдэж авна. Тухайлбал, хоёр сарын өмнө Лонгория хөгжимчин Эдуардо Крузээс салсан юм. Тэдний харилцаа удахгүй гэж нэг бус удаа хэлж байсан бөгөөд учир нь Ева 37, Эдуардо 27 настай юм. Гэтэл “яахаас ч буцахгүй эзэгтэй” маань уйтгарлан гиеүүрч суугаагүй бөгөөд хэдийнэ шинэ залуутай болжээ. Ингэхдээ тэр нь Крузээс ч бас дүү гээч! Латин Америкийн гоо бүсгүй хөлбөмбөгийн “New York Jets” багийн тоглогч, ердөө 25 настай Санчесыг уургалаад авчээ.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо