2026 оны нэгдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нэгдүгээр сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна.
Хур тунадас: Нэгдүгээр сарын 17-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нэгдүгээр сарын 16-21-нд ихэнх нутгаар хүйтэн хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 34-39 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 22-ноос нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Нэгдүгээр сарын 16-21-нд хүйтэн хэвээр Яармаг-Сонгины орчмоор 36-41 хэм, бусад хэсгээр 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна. Нэгдүгээр сарын 22-ноос хүйтний эрч бага зэрэг суларна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР" ХХК 2025 ОНД 593.1 ТЭРБУМЫН ОРЛОГО ОЛЖ, ТӨСӨВТ 246.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЖ, 72 ТЭРБУМЫН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
ЦУОШГ: 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа Амарбаясгалангийн БАЯР
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо
Юань, доллар хэвлэж, иргэдийг залилсан этгээдүүдийг баривчиллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна