АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх бүртгэж авсантай холбоотойгоор тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өчигдөр /2026.01.15/ мэдээлсэн юм.
АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дарга О.Цогтгэрэлийн зөвлөхүүд улс төрийн зөвлөлийн хуралдаа саналын эрхтэй оролцдог байна. Харин өчигдөр болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар Н.Ганибал болоод О.Цогтгэрэлийн зөвлөхүүдийг саналын эрхтэй оролцуулаагүй байна. Учир нь, АН-ын дүрмийн өөрчлөлтийг УДШ бүртгэж авсан тул тэд Улс төрийн зөвлөлийн хурлын хэлэлцэж буй асуудалд санал өгвөл хүчин төгөлдөр бус болно гэж үзээд Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдсэн байна.
Улмаар шилжилтийн үе буюу 4 сарын 7, 8 хүртэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Амарбаясгаланг томилжээ. АН ирэх дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа хийж, Ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор сонгох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна