Нийслэлийн 5 байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Moderator
2 цаг 39 минутын өмнө

Нийслэл Улаанбаатар хотод 679.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь авто замын нэвтрүүлэх хүчин чадлаас гурав дахин хэтэрч, улмаар хөдөлгөөний хэт ачааллыг үүсгэж байна.

Хөдөлгөөнд оролцож буй автомашин нэмэгдэхийн хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж удааширч, автобусны зорчилтын дундаж хурд оргил ачааллын үед 7-13 км/цаг хүртэл буурсан нь иргэдийн амьдралын хэмнэлд ч сөргөөр нөлөөлөх болов. Иймд нийслэл Улаанбаатар хотод иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам тээврийн оновчтой сүлжээг хөгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд "Олон түвшний уулзвар"төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Наадамчдын зам дахь явган хүний гүүрэн гарц болон Нарт хотхоны зүүн далан дээрх гүүрэн байгууламж гэсэн таван байршилд эхний ээлжинд хэрэгжүүлэх бөгөөд уг таван байршилд магадлалын ерөнхий дүгнэлт гарсан. 

Уулзваруудын түвшинг зааглаж, олон түвшинтэй болгосноор тээврийн хэрэгслийн урсгалын огтлолцлыг бууруулж, гэрлэн дохионоос хамааралтай зогсолт, хүлээлтийг багасган, замын нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, "Нарт" хотхон орчимд хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа ч үерийн хамгаалалтын далан нь замын сүлжээг тасалдуулж, жолооч, иргэд Нарны зам болон Энхтайваны өргөн чөлөөгөөр зайлшгүй тойрч зорчих шаардлагатай болж байна. Энэ нь үндсэн замуудын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж, гамшгийн үеийн шуурхай бэлэн байдлыг ч хязгаарлаж байгаа юм. Иймд далан давуулан гүүрэн байгууламж барих нь замын холболтыг нөхөж, иргэдийн зорчих зай, хугацааг товчлох, цаашлаад шатахууны үргүй зардлыг багасган, хотын гол замуудын түгжрэлийг сааруулах инженерийн оновчтой шийдэл болох юм.

“Олон түвшний уулзвар” төслийг бүрэн хэрэгжүүлснээр хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах төдийгүй нийгэм, эдийн засгийн хувьд иргэдийн алтан цаг болон шатахуун зардлыг хэмнэсэн өндөр үр өгөөжтэй шийдэл болох юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.195
    43 минутын өмнө

    Замбраагүй хот төлөвлтөөс болж иргэд хувийн унаагаа ч унах эрхгүй ийм том газар нутагтай юм байж нэг цэгэт бөөгнрүүлэн улаанбаатар хотийн иргэд 07га газар авах эрэхгүй энэ төв аймгаа татан буулгаад газраа хотодоо аваж болдгүй юмуу хотын төв битонон ширэнг гэтэл гэр хороололдоо байгаа иргэдийн газартай бол баян хэзээ нэгэн цагт манайд барилгажилт ирэн гээд хүлээгээд л сууж байгаа хэр их хүлээх юм бүү мэд улсын газар нутгийн хэмжээ 1563000кг нэг хүнд ноогдох дэлхийд 1т орон ийм байхад гаднийхан гайхахан арагүй шүү дээ

    Хариулах