Зөрчлийн торгуулиар 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш торгуулсан иргэд төлбөрөө Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia системээр дамжуулан төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүллээ. 2017 онд Зөрчлийн тухай хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг шалган шийдвэрлэж байна.
2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн шаардлагад үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) хамтран зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, харилцан мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий “Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан”-г хөгжүүлж, энэ оноос эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Үүний үр дүнд 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглагдах боломж бүрдсэн.
Энэхүү шинэчлэлийг дэмжих хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүллээ.
Өмнө нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцдог эрх бүхий албан тушаалтнууд өөр өөр яам, агентлаг, орон нутгийн байгууллага, төрийн өмчийн компаниудад харьяалагддаг байсан тул иргэд торгууль, шийтгэлээ биелүүлэхэд харилцан адилгүй шаардлага тулгарч, хүндрэл үүсдэг байв.
Харин энэ оноос E-Mongolia системээр дамжуулан торгуулийг нэг стандартын дагуу төлөх боломж бүрдсэнээр иргэдэд илүү хялбар, ойлгомжтой, хүртээмжтэй нөхцөл бүрдэж байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна