Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сангийн сайд Б.Жавхлан, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран нартай уулзаж, Нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлагууд аялал зугаалгаар явсан асуудлыг тодрууллаа.
Үндэсний татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран Дубай явах арга хэмжээнд Нийслэлийн татварын газрын дарга болон дүүргүүдийн татварын хэлтсийн дарга, албан хаагчдыг оролцуулах боломжгүй гэдгийг Татварын ерөнхий газрын даргын хувьд биечлэн хэлж үүрэг болгосон ч албан хаагчид Дубай явсан мэдээллийг дараа нь авсан. Урьдчилж хэлж сануулсаар байтал гадаад явсан алба хаагчид одоогоор Монголд ирээгүй байна гэсэн тайлбар өглөө.

Ерөнхий сайд Г.Занданшатар татварын албанд шинэчлэл хийж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, чирэгдэл бага учруулдаг, хууль зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцдог зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй зарим хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж болохгүй. Иймд Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болголоо. Мөн шударга, ёс зүйтэй, хариуцлагатай, зарчимтай, дэг журамтай ажилладаг Татварын албыг бий болгож ажиллахыг даалгалаа.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна