Улаанбурхан өвчний 4 тохиолдол шинээр батлагджээ

Moderator
2026/01/09

Энэ сарын 9-нд буюу өнөөдөр Улаанбурханы өвчний 4 тохиолдол шинээр батлагдсан байна. Үүний нэг нь нийслэлд, 3 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13,865 болж байна. Мөн өнөөдрийн байдлаар нийт нас баралт 11 бүртгэгдсэн аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай гэж ХӨСҮТ-өөс зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна