ГИХГ-ын дата мэдээлэлтэй 8 нөөтбүүк алдагдсан хэргийг хурандаа Н.Ууганбаяр дарга нуун дарагдуулжээ

Moderator
2026/01/08

Гадаадын иргэн харьяатын газрын нууцын өндөр зэрэглэлийн буюу гадаад болон дотоод иргэдийн мэдээлэл хадгалагдаж байсан найман ширхэг нөөтбүүк алдагдсан онц ноцтой хэрэг гарчээ. Тухайн хэрэг өнгөрсөн 12 сард гарсан гэх бөгөөд одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Алдагдсан гэх олон тооны нөөтбүүкийг тус байгууллагын АЙТИ хариуцан ажилладаг ажилтан хулгайд алдагдсан гэж мэдээлж байсан ч үнэн хэрэг дээрээ барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөөр өгсөн байсан гэх. Уг мэдээллийн дагуу тус байгууллагаас яаралтай мэдээлэл хадгалж байсан гэх серверт нэвтрэх эрх бүхий нөөтбүүкүүдийг авах гэсэн боловч тал нь олдохгүй байгаа аж. 

Гадаадын иргэн харьяатын газрын дотоод бүх мэдээлэл болон тусгай мэдээлэл хадгалдаг байсан ажлын тоног төхөөрөмж нь Үндэсний аюулгүй байдлын нууцын зэрэглэлтэй мэдээллийг алдсан байж болзошгүй байна. 

Мөн энэхүү хэргийг одоогийн байдлаар олон нийтээс нуусан мэдээлэл задруулахгүй байх чиглэлийг тухайн газрын дарга, хурандаа Н.Ууганбаяр үүрэгджээ. 

Ажлын хариуцлага алдсан хурандаа Н.Ууганбаяр нь ЭЦА-ны даргаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос хойш Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилогдон өнөөдрийн хүртэл ажиллаж байгаа билээ. Тэрээр ЭЦА-нд даргын суудалд байхдаа тухайн үеийн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүжингийн нялх амраг Б.Сарангэрэлийн асуудлыг олон нийтэд дэлгэсэн илчлэгдэж байсан түүхтэй нэгэн. 

Эх сурвалж: Asu.mn


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.89
    2026/01/08

    Цагдаад байсан цагдаа нарыг төрийн албаны дарга даамлаар томилоод хэдэн жил явлаа. Хэрхэн ажиллаж байгааг нь үзлээ, харлаа, мэдэрлээ. Одоо ийм нүдээ олоогүй, улс болон олонд хохиролтой шагнаад байгаа ч юм шиг томилгоонуудаа болихгүй бол гааль яаж авилгын үүр болсон билээ, гэтэл энэ гихгазар ч бас л самруулчихаж байгаа юм биш үү

    Хариулах
  • 103.145.235.63
    2026/01/08

    Тэмүүжингийн амраг ч гэх шиг, худал хуурмагын уурхай болсон салбарыг шинэчлэх гэсэн хүнийг хэдэн хурандаа нар гүтшэж доромжилж харлуулсан үйлдэл л болсон ш дээ. Нийгмээ хар даа, лалар хурандаа нарын бодлогын үр дүн

    Хариулах