Монгол Улсын Ерөнхий Сайд 2025 оны 12 сарын 01-ны өдөр "ДЦС 4 ТӨХК"-д ажиллах үеэрээ Станцын гаднах нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх 30 хоногт хүргэх үүрэг даалгавар өгсөн.
Гэтэл өнөөдрийн байдлаар "ДЦС 4 ТӨХК"-ийн гадна 12 хоногийн, "ДЦС 3 ТӨХК"-ийн гадна 12 хоногийн нөөцтөй болж Эрчим хүчний яамны журманд заасан заавал байлгах 15 хоногийн нөөцөөс бага болж Улаанбаатар хотын Өвөлжилтөд ноцтой эрсдэл учирлаа.
Станцуудын гаднах нөөц багассан шалтгаан нь "Багануур ХК"-ийн шинээр томилогдсон удирдлагууд уурхайн ашиглалтын томоохон хүндрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, мэдээ мэдээллийг нуун дарагдуулж байгаатай шууд холбоотой байна.
Тухайлбал "Багануур ХК"-ийн Уулын 2-р хэсэгт 2025 оны 9 сард томоохон хагарал болж байхад нуун дарагдуулж арга хэмжээ аваагүйгээс 2025 оны 11 сараас эхлэн дахин томоохон хагарал үүсэж ХӨРСНИЙ ГУЛСАЛТ үүсэн нүүрсний олборлолт явуулахад маш их эрсдэлтэй байхад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмуудыг зөрчиж гулсалтын доор техникүүд ажиллуулж ажилтны амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байна. Мөн Уулын 1-р хэсэгт нь томоохон хагарал үүссэнийг нуун дарагдуулсаар өнөөдрийг хүрчээ. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Отгонболд нь өөрөө Rolex брендийн 25 мянган долларын үнэтэй цагаар гангардаг ч ажилтнуудаа хуучирч, ашиглалтын хугацаа нь дууссан техникээр хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчин ажиллуулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна