Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн бол 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 20218 нэгж талбар өртөөд буй.
Тодруулбал, дэд төвүүдийн газар чөлөөлөх зургаан ажил, үер халиа тошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гурван ажил, барилга байгууламжийн 46, авто зам, замын байгууламжийн 43, инженерийн шугам сүлжээ, түүний барилга байгууламжийн газрыг чөлөөлөх 23 нийт 124 төсөл хөтөлбөрийг тус тус тусгаж газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ.
Түүнчлэн 2025 онд газар чөлөөлснөөр 11575 айлын орон сууц барих нөхцөл бүрдсэн.
Мөн 60.3 км авто зам барихад 28 байршилд газар чөлөөллөө.
Инженерийн шугам сүлжээ шинэчлэхэд 13 байршил, үерийн хамгаалалтын далан барихад таван байршил, цэцэрлэг, сургууль барихад 14 байршил, сургуулийн орчимд 800 автомашины зогсоол байгуулах, гурван дулааны станц барих, нийгмийн зайлшгүй хэрэгцээтэй бусад барилга байгууламж барихад 21 байршилд газар чөлөөлөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
66.181.161.112
Ok
Хариулах