Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна. Эмнэлэгт 2,198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 58.7% (1,290) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 9 тохиолдлоор буурсан байна. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n=32) байна.
Эрчимт эмчилгээний тасагт 92 хүүхэд эмчлүүлж байгаагаас 56.5% (52) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс дөрвөн тохиолдлоор буурчээ. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,684 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 56.9% (959) байна. Өмнөх өдрөөс 194 тохиолдлоор нэмэгджээ.
Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасгийн ачаалал буурч байгаа хэдий ч хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн ачаалал бага зэрэг нэмэгдсэн байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор гэрийн орчинд осол, гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэж байгаа тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдэдээ анхаарал, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Томуугийн улирал үргэлжилж байгаа тул өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээрэй. Томуу хүндэрч хатгалгаа болж байсан бол уушгинаас бүрэн шимэгдэх хүртэл 45 хоног болдог. Иймд дархлаагаа сулруулахгүй байх, дахин томуугаар өвчлөхөөс нь сэргийлэх нь чухал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна