Засаг дарга Н.Мандуул дүүргийн 2025 оны Тэргүүний сурагчдад баяр хүргэж, шагнал гардууллаа.

Moderator
2025/12/28

Үндэсний болон олон улсын хэмжээнд урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, техник сэтгэлгээ, шинэ санаачилга, бүтээлч байдал, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, өв уламжлал, хүмүүнлэг энэрэнгүй үйлс, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлал, багийн амжилт, сурлагын амжилтаараа манлайлсан дүүргийн шилдэг хүүхдүүдээ алдаршуулж “Шилдэг сурагч” медаль, өвлийн өвгөний бэлгээр шагналаа.

- Сурлагын амжилтаар:
Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12д ангийн Т.Сувд-Эрдэнэ

- Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрлийн амжилтаар:
Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Э.Бишрэл

- Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрлийн амжилтаар:
Ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн 11а ангийн сурагч
Д.Батмагнай

- Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын төрлийн амжилтаар:
Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн 12в ангийн сурагч М.Нандин-Эрдэнэ

- Оюуны спортын төрлийн амжилтаар:
Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 8а ангийн сурагч Ч.Гоомарал

- Эх орны түүх соёл, өв уламжлал төрлийн амжилтаар:

Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн 12д ангийн сурагч А.Хүслэн

- Урлаг, уран бүтээлийн төрлийн амжилтаар:

Ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 11г ангийн сурагч С.Ариунсанаа

Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн 12д ангийн сурагч А.Гантөгс

Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 3а ангийн сурагч Б.Одтуяа

Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн сурагч 12д ангийн сурагч Х.Дашдаваа

- Биеийн тамир, спортын төрлийн амжилтаар:

Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн 11а ангийн сурагч Б.Есөн-Эрдэнэ

Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 9г ангийн сурагч М.Энхрий

Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 7ё ангийн сурагч М.Ивээл

Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн 10б ангийн сурагч Т.Түвшин-Амгалан нар тус тус шалгарч “Шилдэг сурагч”, өвлийн өвгөний бэлгээр шагнууллаа.

Тэргүүний сурагчдадаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье ????????

#ЧингэлтэйДүүрэг #ЧингэлтэйнМэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна