Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1214, 2024 оны А/612 дугаар захирамжаар “Нийслэлийн шилдэг менежменттэй цэцэрлэг, сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох”, “Шилдэг менежменттэй ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг тус тус шинэчлэн баталсан.
2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн өмчийн 166 сургуулийн 13676 багш, 271 цэцэрлэгийн 3127 багш байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдсан юм.
Үүнээс 30 сургууль, 46 цэцэрлэг “Нийслэлийн шилдэг менежменттэй, ментор сургууль, цэцэрлэг” шалгаруулалтад оролцох нөхцөл, ерөнхий шалгуурыг хангасан байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд 103 цэцэрлэг, 119 сургуульд 2.2 тэрбум төгрөгийн урамшууллыг олгоод байна. Индексийн урамшуулал олгох үйл ажиллагааг жилд нэг удаа зохион байгуулдаг байсныг 2024 оноос хоёр удаа олгодог болгон өөрчлөлт оруулсан.
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ ЦЭЦЭРЛЭГ” батламж, таван сая төгрөгөөр;
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ” батламж, 10 сая төгрөгөөр;
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР ЦЭЦЭРЛЭГ” батламж 10 сая төгрөгөөр;
“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ МЕНТОР СУРГУУЛЬ” батламж 20 сая төгрөгөөр;

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна