Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт үүсмэл ордын хэлэлцээрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Байгалийн баялаг монголчуудад наалддаггүй байсан. Ийнхүү 20-иод жилийн дараа бодит боломж нээгдсэнийг мэдэгдье. Ямар ч байсан эхний ээлжид үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмших шийдэлд хүрээд байна.
Эрдэнэт үйлдвэр Эрдэнэтийн ордын нөөц ямар байх талаар мэдээлэл өгсөн. Хамгийн багадаа 15-25 жилийн нөөцтэй байлгах үүргийг төр хүлээж байгаа. Ажлын хэсэг цаашид энэ хувийг аль болох 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Энэ 7 хоногт үүсмэл ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдмин”, “Зэс эрдэнийн хувь” компаниудтай хэлэлцээр хийнэ. Ингэхдээ хүч түрэх биш хувийн хэвшлээ хүндэтгэж, ойлголцох, тохиролцох зарчмыг илүү барьж ажиллана” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна