Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн нэгж шалгарч, дотоодын чадварлаг инженер, техникийн ажилчид ажилласан. Гүүрийг шинэчилж, 225 метр урт хос гүүр барьснаар дөрвөн эгнээ авто замаас ирэх ачааллыг гүүрээр саадгүй нэвтрүүлэх боломж бүрдсэн юм.
Зайсангийн хуучин гүүрийг 1971 онд буюу одоогоос 54 жилийн өмнө ашиглалтад оруулж байсан. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй. 2012 онд ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс 2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар баруун гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна