Төвийн эрчим хүчний системд холбогдоогүй "орхигдсон" Говь-Алтай аймгийн Алтай сумын талаар NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар хөндөн мэдээ, мэдээлэл бэлтгэсэн. Тодруулбал, тус сум нь эрчим хүчний системд холбогдоогүйн улмаас хүүхдүүд нь лааны гэрэлд хичээл номоо хийж, гар утасны гэрэлд эмч нар нь төрж буй нярайг эх барьж буй дүр зургийг сурвалжилсан байдаг.
Энэ талаар ГХЯ "Монгол талаас эрчим хүч импортлох хүсэлт тавихад БНХАУ талаас 10квт-ийн цахилгааны шугам, эрчим хүчний хэрэглээтэй өр, төлбөрийг төлсний дараа 35квт цахилгааны шугамыг холбох ажлыг эхлүүлэх боломжтой" гэсэн мэдээллийг өгч байсан бол Говь-Алтай аймгийн Алтай сумын цахилгааныг шийдэхээр байгуулагдсан ЭХЯ-ны ажлын хэсэг БНХАУ-ын талтай уулзсан байна.
Гэрээнд хоёр тал эцсийн байдлаар санал оруулах гэрээг нягтлах уулзалт болж, долоо хоногт багтааж гэрээг үзэглэхээр тохирчээ. Ингэснээр өнгөрсөн ням гарагт "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-ийн ашиглалт, засварын баг цахилгаан холбох утсыг залгаж эхэлжээ.
Хоёр тал цахилгааны тохируулгаа хийж, нэгдсэн байдлаар зэрэг холбоно гэж Монгол Улсын Эрчим Хүчний Яам мэдээлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна