Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/147 дугаар тушаалаар байгуулагдсан “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд судалгаа, шинжилгээ хийж санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн тайланг хэлэлцэх хурал боллоо.
Тус хурлаар өргөдөл, гомдлын судалгаа, процессын зураглал, хууль эрх зүйн орчны шинжилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, мэдээлэл солилцоо, системийн шинжилгээ, нээлттэй ил тод байдлын шинжилгээ зэрэг нийт зургаан чиглэлийн судалгааны ажлын тайланг танилцуулж, хэлэлцэв.
Судалгааны танилцуулгын дараа оролцогчдоос асуулт, хариулт авч, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Хурлын үеэр судалгааны үр дүнд үндэслэн цаашид бодлого, зохицуулалт, хэрэгжилтийг боловсронгуй болгох санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулах шаардлагатайг онцолжээ.
Энэхүү хурал нь төрийн үйлчилгээний цахим шилжилтийн бодит хэрэгжилтэд үнэлгээ өгч, ил тод, үр нөлөөтэй болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ардын жүжигчний даллагатай цэнгэлдэхийн тайзнаа
“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ
Ерөнхийлөгчийн илгээлт завхан нутагт хүргэгдлээ
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцов
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Сэтгэгдэл бичигдээгүй байна