“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Отгонболдыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын “хүн” гэдэг. Уурхайчид нь түүнийг өнгөрсөн хавар захирлаар томилохыг эсэргүүцэж тэмцэж эхэлсэн ч эцэстээ тамга тэмдгээ хүчээр шахам авсан. Тэгвэл түүнийг ажлаа авснаас хойш тус уурхайд хэрэг, асуудал тасарсангүй.
2025 оны 11 дүгээр сарын 7-нд “Багануур” ХК-иас 66 нэр төрлийн сэлбэг хэрэгслийг хулгайлахаар бэлтгэж байсныг хяналтын менежерээр ахлуулсан ажлын хэсэг илрүүлсэн байгаа юм. Энэ хэргийн мөрөөр цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хэрэгт холбогдсон албан тушаалтнууд одоо ч ажлаа хийж буй гэх. Үүнээс гадна уурхайн ажилтнууд хэд хэдээрээ хоолны хорлогод өртсөн асуудал, том оврын машин осолдсон тухай мэдээ ч чих дэлсгэсэн. Гэвч хариуцлага яригдсангүй. Ер нь энэ хулгайг Багануурын уурхайгаас мөнгө босгож, улс төрд ашиглах гэсэн зорилготой байсан гэх мэдээлэл ч гарсан.
Саяхандаа “Багануур” ХК-ийн захирал Д.Отгонболд “Rolex” брэндийн 25-30 мянган ам.долларын үнэтэй цаг зүүсэн зураг, үүнийг дагасан шүүмжлэл сошиалаар явсан. Үнэтэй цаг зүүснээрээ “од” болсон нэгэн. Ингэж үнэтэй цаг зүүж, гангарч байхын оронд уурхайд хөрсний гулсалт үүсэх аюул хэзээ мөдгүй тулж ирсэнд яаралтай анхаарах ёстой юм , уг нь.
Тэгээд болоогүй Д.Отгонболд Багануурын уурхайн ажилтнуудын дунд нам, нам бусаар нь ялгаварлах үзэл дэгдээж, Уурхайн намын хороо байгуулсан гэх мэдээлэл бий. Намын хорооны уурхайчидтай хэдэнтээ архидаж, өөрийг нь дэмждэг бүлэг үүсгэх гэж хичээж буй гэх юм билээ.
Эх сурвалж: Tsahiur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна