НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд нар нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, нийслэл болон цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Г.Арсланхуяг нийслэлийн гэмт хэргийн нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл танилцуулга хийв.
НИТХ-ын дарга А.Баяр, ЦЕГ-ын дарга Ж.Болд нар урьдчилан сэргийлэх ажилд нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд камержуулалтыг онцгой анхаарах, ахмад ажилчдыг урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах талаар ярилцлаа.
Мөн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд нийслэл онцгой анхаарч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа НИТХ-ын дарга А.Баяр илэрхийлэв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна