Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус барилга нь зоорьгүй хоёр давхар, 36м х 36м хэмжээтэй гурван блок, 2556 м.кв талбайтай.
100 ортой цэцэрлэгийн дөрвөн бүлгийн өрөө, 180 суудалтай сургуулийн зургаан анги танхим, спорт заал, багш нарын өрөө, хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, дуу хөгжмийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол, гэрэлтүүлэг болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Констант констракшн ХХК" болон “Тамга уул” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна