2025 оны арванхоёрдугаар сарын 12-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 12-нд говийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Арванхоёрдугаар сарын 18-нд цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор 24-29 хэм, бусад хэсгээр 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 19-нөөс өдөртөө хүйтний эрч нэмж чангарна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна