Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барих юм.
Нийслэлд нийт хог хаягдлын 88.6 хувийг булж устгадаг бол ердөө 11.4 хувийг дахин боловсруулдаг.
Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг.
Дээрх үйлдвэрийг барьснаар хогийг булж устгахгүйгээр илүү дэвшилтэт арга болох шатаах аргаар хог хаягдлыг устгаж, мөн эрчим хүч гарган авах боломжтой.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сард байгуулсан.
Бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд хийх юм.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаах боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ. Улмаар 2040 он гэхэд Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй үлдсэн 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна