Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хүрээнд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан ажиллаж буй талаар мөн Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны салбарыг Монгол улсад байгуулахаар ажиллаж буйг мэдээлэв.
НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дээр дурдсан 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа онцлон хэлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон цахим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна