АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 77 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Moderator
2025/12/10

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна