Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шат болж шилтгүүд тодорлоо.
Багш нарын дунд өрнөсөн мэтгэлцээний “ГРАНПРИ” шагналыг МУИС-ийн ЕБАС, 115-р сургууль, 141-р сургуулийн багш нараас бүрдсэн “Apex” баг тэргүүлж хүртлээ. Харин Нийслэлийн 111-р сургууль, “Номт наран”, “Уудам Монгол” сургуулийн багш нараас бүрдсэн “Femida” баг дэд байранд орж, 16-р сургууль, 18-р сургууль, “Тэмүүжин өрлөг” сургуулийн багш нараас бүрдсэн “Nemo” баг хоёрдугаар байр, Нийслэлийн 147-р сургууль, 21-р сургууль, 84-р сургуулийн багш нараас бүрдсэн “Logos-1” баг гуравдугаар байранд шалгарлаа.
Харин сурагчдын дунд өрнөсөн мэтгэлцээний “ГРАНПРИ” шагналыг Нийслэлийн 111-р сургуулийн “Шаркууд 111” баг хүртлээ. Мөн Нийслэлийн 155-р сургуулийн “Агора” баг дэд байрт, Нийслэлийн 147-р сургуулийн “Гэрэлтэх зам” гуравдугаар байрт, ШУТИС АС-ийн “Гэгээ” дөрөвдүгээр байрт, Нийслэлийн 12-р сургуулийн “Аpex”, “Шинэ эхлэл” сургуулийн “Kaizen” багууд тусгай байрт шалгарлаа.
Энэхүү хөтөлбөр нь олон төрлийн сургалт, арга хэмжээгээр дамжуулан мэтгэлцэх чадвартай, аливаа асуудалд нотолгоотой, шинжлэх ухаанчаар ханддаг шинэ үеийн төлөөллийг бий болгохоор зорилготой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна