Ч.Лодойсамбуу: “Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1.2 сая төгрөгийн цалин авдаг 1915 хүн байна

Moderator
2025/12/09

Улсын төсвөөс жил бүр ₮48 тэрбумыг МАН сонгуулийнхаа сүлжээнд хууль бусаар зарцуулж байгааг болиулах хэрэгтэй.

“Хэсгийн ахлагч” нэрээр төртэй гэрээ байгуулж сар бүр 1’200’000 төгрөгийн тогтмол цалин авдаг 1915 хүн байна. Үндсэн хуулиараа Монгол улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээ хот, аймаг, дүүрэг, сум, хороо, баг гэж л хуваадаг. Үүнд “Хэсэг” гэж ойлголт, үг үсэг байхгүй. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад Үндсэн хуулинд байхгүй ийм нэгж зохиож түүндээ жил бүр энэ хэмжээний мөнгө зарцуулна гэдэг бол маш ноцтой хэрэг, боловсон хулгай.

Хэсгийн ахлагчийн хийх ажил хүлээх үүргийг хуулинд байхгүй тул журмаар тогтоодог. Иргэдэд хууль таниулах, төрөөс хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд туслах ч гэх шиг хачин хачин ажил хийлгэхээр цаасан дээр гэрээлдэг юм байна. Мэдээллийн технологи хангалттай хөгжиж хүн бүрийн гарт мэдээлэл өөрөө ирдэг болсон энэ үед хүний чихэнд үг зөөж хаалга тогшиж гүйдэг тусгайлсан хүн төрд лав хэрэггүй. Хэсгийн ахлагчид бол эрх баригчдын сонгуульд айл өрхүүдийг багцлах, амжиргаагаар нь барьцаалж сүрдүүлэхэд л “хянагч” болгож ашиглахад хэрэгтэй. Тэгэж ч хэрэглэдэг гэдгийг өнгөрсөн сонгууль, сая тойрогтоо ажиллах үедээ нүдээрээ үзсэн.

Хүний сонгох, сонгогдох Үндсэн хуулиар олгогдсон дархан эрхийг боомилж, багцалж хайрцаглах, эвтэйхнээр сүрдүүлэх нууц үүрэгтэй Үндсэн хуулийн бус энэ бүтцийг цаашид татвар төлөгчдийн мөнгөөр нэг ч өдөр тэтгэх хэрэггүй. Аль болох хурдан зогсоохоос гадна нэгэнт хууль бус тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг нь нэхэн төлүүлж төрийг хохиролгүй болгох ёстой. Иймд,

????УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж дуусаад өргөн барихад бэлэн болж байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.163.224
    2025/12/09

    Жижиг аж ахуй нэгжид хэсэг-н ахлагч нэртэй шимигч паразит ямар хэцүү гээч байн байн хандив тусламж гуйна ингэ тэг гэж хөндлөнгөөс заана ер нь л байх ёсгүй ажил алба давхардаад байна даа

    Хариулах
  • 59.153.86.56
    2025/12/09

    Зөв шүү.Хэсэгийн ахлагч нар дандаа нам дагсан хүмүүс байдаг.Хамаг халамжийн тэтгэмжийг хүрэх ёстой хүнд нь хүрэгдэгүй дандаа төрөл садан таньдаг хүмүүс дээ өгдөг.Адагын наад зах нь өндөр настанд ирж байгаа одон медальн мөнгийг өөрсдөө авчхаад улс өгөөгүй гэж худлаа ярьдаг. Бүх юм цахим болсон үед ийм хэсгийн ахлагч нэртэй хүмүүсийг татан буулгаж. Эд нарт зарцуулаж байгаа төсвийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулмаар байна. Бас хороог татан буулгах хэрэгтэй. Миний хувьд 30 жил хороогоор орж үйлчлүүлээгүй сая анх удаагаа орж .Хамтарсан багийн хурлын тэмдэглэл авах гэж 14 хоног гүйгээд бүтэхгүй байна. Аргаа бараад дүүрэг орж гомдол гаргалаа. Тэгхээр зэрэг бүх зүйл цахим болсон юм чинь хороог мөн адил татан буулгах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.188.114
    2025/12/09

    Зөв шидэл

    Хариулах
  • 66.181.188.114
    2025/12/09

    Zow

    Хариулах