Нийгэмд шударга ёсыг тогтоож, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхээр эхэлсэн ажлын хүрээнд улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж, улсын хөрөнгийг хувьдаа завшсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гаалийн байцаагчдыг Тагнуул, Цагдаагийн байгууллагаас илрүүлэн саатуулжээ.
Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн нэр бүхий 20 орчим гаалийн улсын байцаагчид бусадтай үгсэн хуйвалдах замаар олон удаагийн үйлдлээр зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж улсын төсөвт төвлөрөх ёстой гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөгийг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.
Гаалийн байгууллага улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар нуун дарагдуулж, улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний татварын орлогыг бууруулж, хувьдаа завшсан бүлэг этгээдүүдийг Тагнуул, цагдаагийн байгууллагаас ийнхүү шалгаж эхэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна