Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ээлжит хурал болж, Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож үг хэлэхдээ, "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" болон Монгол Улсын 2026 оны төсөв батлагдсан. Эдгээр бодлогын баримт бичиг нь эдийн засгаа төрөлжүүлэх, хувийн хэвшлийн орон зайг бодитоор нэмэгдүүлэх, баялаг бүтээгчдээ дэмжихэд чиглэсэн Засгийн газрын "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлого юм. Ирэх таван жилийн үндсэн чиглэлд "Төрийн оролцоог багасгаж, бизнесийн орчныг хөнгөвчилж, баялаг бүтээгчдийн бүтээмжийг өсгөх" чиглэлд тодорхой ажлуудыг тусгасан гэдгийг тэмдэглээд "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусган ажиллаж байгаа"-г онцоллоо.
3асгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бодлого, судалгаа, зөвлөмж боловсруулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилготой Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусган, эргэж танилцуулахаар тус хурлаас шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд олон улсын байгууллага, хөгжлийн түнш, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, танхимууд, төрийн байгууллага, гадаад, дотоодын байгууллагуудаас нийт 642 санал ирүүлээд байна.
"Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Хуулиар бизнесийн үйл ажилллагаа явуулах эрхийг бүрэн хангана гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэллээ.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэрлэгийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Сэтгэгдэл бичигдээгүй байна