Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭНД:
Дэлхий даяар тархан суурьшсан нийт Монголчууд аа. Монгол орны өнцөг булан бүрд амьдран суугаа ард иргэд ээ. Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид ээ.
Та бүхэндээ Ардчиллын төлөөх намууд нэгдэн нягтарч, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан түүхт 25 жилийн ойн баярын мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
Ардчилсан нам түүхэн цаг хугацааныхаа хамгийн хүнд хэцүү цаг үеийг даван туулж, эвдрэлээ эвлэрэл, уналтаа сэргэлт болгож буй эргэлтийн цэгээ хатгасан он жилүүдээ угтан авч байна.
Өнгөрсөн он жилүүдэд Монголын улс төрд алдаа, оноог зэрэгцүүлэн алхаж ирсэн Ардчилсан нам ирэх жилүүдэд илүү нээлттэй, цэгцтэй институт болон дараалан, давхар ялах зорилго, тэмүүллийг тээн энэ ойн өдрөө угтаж байна.
Ардчилсан нам засаглана гэдэг бол ард иргэд засагладаг цаг ирнэ гэсэн үг. Иргэд, бизнесийнхэнд ээлтэй, эх нутагтаа аж төрөн суугаа болон эх дэлхийгээрээ тархан суугаа Монголчуудад элэгтэй бодлого шийдвэрүүдийг гаргана гэсэн үг.
Тэр сайн цагийг авчрахаар үзэл санаа, үнэт зүйлээрээ туг хийн амьдарч яваа нийт ардчилагчиддаа, дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа
Монголчууддаа эрүүл энхийг хүсье. Монголын Ардчилал мөнхөд бадартугай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна