Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2025 оны 123 дугаар тушаалаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд өнөөдөр ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсэг нь:
чиг үүргийн давхардал, хийдлийг тодорхойлох, бүтцийн уялдаа, зохион байгуулалтыг үнэлэх, жишиг бүтэц боловсруулах, шаардлагатай чиг үүргийг төрийн бусад байгууллагад дахин хуваарилах эсвэл хувийн хэвшил, ТББ-д шилжүүлэх боломжийг судлах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлнэ.
ЗГХЭГ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу шинжилгээний дүн, санал, дүгнэлтийг 2026 оны 01 сарын 15-ны дотор танилцуулах бөгөөд ажлын хэсгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг удирдаж байна.
Уулзалтын үеэр Б.Батцэцэг дарга:
“Нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжүүдийн давхардлыг арилгах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай болгох нь энэхүү шинжилгээний гол зорилго” хэмээн онцлов.
Хамтран ажиллаж буй байгууллагууд:
Төрийн албаны зөвлөл
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна
Сэтгэгдэл бичигдээгүй байна